images

Шаарийбуу


   МУИС-ийн ХШУИС-ийн техник зураг зүйн багш, Малайзад үрэгдсэн охиныхоо төлөө тэмцэгч аав С.Шаарийбуу гуайг монголчууд сайн мэднэ. Түүний нэр нь Бурхан багшийн хоёр шавийн нэгийнх нь нэр юм. Тэрхүү хоёр шавь нь Шарибудари буюу Шаарийбуу, Модгальяана буюу Монголжийбуу гэдэг. 

     2006 онд түүнийг ажлын өрөөндөө сууж байтал хоёр лам хадаг барин орж ирээд Бурхан халдун уулнаас есөн хөлт цагаан тугны иш хийх мод залж авчрахыг хүссэн гэдэг. Тэгээд учрыг лавлавал “Таны нэр Бурхан багшийн шавийнхтай ижил юм. Улсын бүртгэлээс хүний нэр шүүгээд эрдэм номын газар ажилладаг болохоор нь таныг зорин ирлээ” гэжээ. Ингээд С.Шаарийбуу багш Бурхан халдунаас авчирсан модоороо есөн хөлт цагаан тугны иш хийж сольсон нь Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяр наадмын үе билээ. Мөн нэгэн удаа шавь нар нь түүнийг "Гавьяат багш болжээ" хэмээн андуурч баяр хүргэн, цэцэг өгсөн гэдэг. Манж хэлний багш Я.Шаарийбуу 100 насныхаа ойгоор Гавьяат багш болоход С.Шаарийбуу багш Төрийн ордонд хамт очин, түүнийг тэргэнцэр дээр түрж явсныг шавь нар нь хараад тийн эндүүрсэн гэнэ. Мөн тэрбээр ах дүү нараасаа ганцаар Бурхан шашны нэртэй нь бөгөөд аав нь лам байжээ.

     Өнөөдрийн байдлаар манай улсад 98 Шаарийбуу байна.