images

Харьбаяр


     “Мобиком” корпорацийн Байгууллагын бизнесийн газарт стратегийн харилцагч хариуцсан менежерийн алба хашдаг, ийм нэртэй залуу бий. Байгууллагадаа 14 дэх жилдээ ажиллаж буй энэ залуугийн нэрийн учрыг хүмүүс байнга лавлаж асуудаг. Учир нь түүний нэр одоогоор Монгол улсад цор ганц. Түүнийг мэндлэх үед аав нь ОХУ-ын Москва, ээж нь одоогийн Украин улсын Харьков хотод суралцдаг байж. Тэд 1984 оны 4 дүгээр сарын 23-нд Харьков хотод хүүгээ төрүүлж, төрсөн хотынх нь нэрийг хүүгийнхээ нэрэнд оруулья гэж зөвлөлдөөд Харьков хотын Харь-ийг авч баяр гэсэн утга нэмж нэрийг нь хайрласан түүхтэй. Ү.Харьбаярт одоо ч Украины төрсний гэрчилгээ байдаг. Улсын бүртгэлээс өөрөө тодруулахад одоогоор ийм нэртэй хүн Монгол улсын хэмжээнд ганц л байдаг гэсэн лавлагаа гарч ирсэн гэнэ. “Цор ганц нэрээр дуудуулж явахад содон бас бахархалтай санагддаг” гэж тэр бидэнд ярьсан юм.