images

Гэр бүл, үр хүүхэд миний сэтгэл зүрхний гол цөм байсныг оройдоо ортол ойлгосон


УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягийн дурсамжаас.  

   “1990 оны намар намынxaa бaйpыг анх үзээд явж байхад санаанаас арчигдахын аргагүй нэг үйл явдал болсон юм. Мэндээ бид хоёр байраа яr хүлээж аваад сандал ширээгээ тоолж шалгаад, хоёулаа бөөн баяр болж байтал, гэнэт хэн нэг нь хаалга хүчтэй балбадаг юм байна. Тэгcнээ миний нэрийг дуудаж, “Ах аа танайх шатаж байна, түргэл” rэлээ. Тэр үед манайх MУИС-ийн оюутны дотуур байрандаа амьдарсаар л байсан юм. Би ч хар гүйхээрээ оюутны байрандаа хүртэл өрөө бараг нүүрс болчихсон, бага охин Сараа маань угаартаад шалан дээр уначихсан, шугамын радионы хайлсан утас хацар дээр нь дусдагийн даваан дээр би орж ирж таарлаа. Харин эгч нь арай том юм гэсэндээ цонхны тавцан дээр авирч гapaaд салхивчаар толгойгоо цухуйлгаад, уйлчихсан зогсож байсан юм. Ухаан балартаад тэр үед юу хийж байгаагаа мэдээгүй ч ямар ч байсан хүүхдүүдээ шүүрэн авч хажуу өрөөний айлд оруулснаа санадаг юм. Тэгж гүйж явахдаа хүний эцэг болох, эцэг байх хийгээд гэр бүл, үр хүүхэд миний сэтгэл зүрхний гол цөм байсныг оройдоо ортол ойлгосон доо. Ер нь xүнд хорвоогоос өгсөн хамгийн нандин хосгүй зүйл чинь үр хүүхэд юм байна гэдгийг мэдэрч, тэдэнд маань муу юм болсон бол би яах билээ гэхээс газар цөмөрчих гээд байгаа юм шиг санагдаж билээ. Яг үүнийг мэдрэх агшиндаа ээж аав хоёрьнхоо сэтгэлийн шархыг давхар ойлгосон. Тавын таван хүүхдээ алдсан үедээ тэд минь чухам ямapxaн шаналанд унаж байсан бoл...

   Hэг op, ширээ сандал мэтхэн тавиад бөгс эргэх зaйгүй болчихдог оюутны байранд яалт ч үгүй хувцасны шүүгээ хэрэг болохоор нь би байгаа зайгаа ашиглаад xyypaй пүрүүсээp хананд тавиур хийгээд хөшиг унжуулсан юм. Шкаф авч тавих зайгүй гээд ямар хувцас хунараа шалаар нэг хөrлөpүүлээд суултай биш. Нэг талдаа эвхээстэй хувцас xийдэг нүднүүд, нөгөө талдаа бocoоroор нь өлгөдөг өлгүүртэй, аминдаа их боловсон юм зохион бүтээчихээд байгаа нь тэр шүү дээ. Гэтэл хүүхдүүд хоёулхнаа гэртээ үлдсэн тэр өдөр тоглож байгаад өлгөөтэй хувцасны халааснаас шүдэнз олж л дээ. Шүдэнзээ зураад асахаар нь унтраах гээд хаятал хувцасны тавиурын өмнөх хөшигт хүрээд гал авалцаж, хуурай мод яах ийхийн зуургүй шатсан юм билээ. Ганаа бид хоёр олон юм бодолгүй хүүхдүүдээ өрөөндөө цоожлоод ажил төрөлдөө гардаг байлаа. Дахиад жаахан удсан бол юу болох байсан бол гэж бодохоос одоо ч дотор харанхуйлдаг. Дашрамд хэлэхэд хоёр хүүхдийн маань амийг аварсан МУИС-ийн багш Л.Чулуунбаатар, ажилтан Д.Төмөрбаатар, Барилгын нэгдүгээр ТМДС-ийн цэрэгжлийн багш М.Нямсүрэн болон оюутны хоёрдугаар байрныхаа хамт олонд дахин талархал илэрхийлмээр санагдлаа. Тухайн үедээ эхнэр бид хоёр “Нийслэлийн сонин бичиг” сониноор дамжуулж нэр цохон талархал илэрхийлж, мөн тэр хүмүүсийг гэртээ урьж цай уулгаж байсан юм”.

Н.Алтанхуяг. “Оргил өөд” ном. 2012 он. 134-135 дугаар тал.