images

“Бодлын цагаан хун”


   “Бодлын цагаан хун” дууны аяыг хөгжмийн зохиолч Д.Баттөмөр, шүлгийг Д.Амгалан зохиосон билээ. Д.Баттөмөрийг Хөгжим бүжгийн коллеж дээрээ хичээлтэй байхад нь Д.Амгалан найрагч ирж, түүгээр ая хийлгэх санал тавьсан гэдэг. Улмаар 1991 онд Италид мэргэжил дээшлүүлээд ирсэн дуучин А.Долгорт өгч дуулуулаад, энэ бүтээлээ “Морин хуур” наадамд сойсонд түрүүлжээ. Үүний өмнө Д.Баттөмөрийн хувьд тус наадамд таван жил дараалан оролцоод байсан юм. Харин 1991 онд энэ дууг наадамд оролцуулахдаа охиноороо хөгжмийг нь тоглуулсан байна. Хожим Ардын жүжигчин А.Долгор “Бодлын цагаан хун" дуу надад даль жигүүр хайрлаж, олонд таниулсан бүтээл. Энэ дууг дуулснаасаа хойш би их олон хонь цуглуулдаг болсон” хэмээн дурссан байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин