images

Түүхийн захиалгаар төрсөн хүн


   "Хонх" хамтлагийн дуучин С.Цогтсайханы талаар орчуулагч Ж.Нэргүйн дурссан нь.   

   "Apдчилcaн хувьсгалын сүрт давалгаан нөмрөн ирэхээс нэг жил орчмын өмнө түнэр шөнө, балар нийгмийн үүрэн дотор 1989 оны эхний шөнүүдээр анхныхаа уриалах хуудсуудыг нааж явсан тэр хэдэн залуусын “хэт цахиур” нь С.Цогтсайхан байсан билээ. т цахиурыг галыг өдөөж явсан нь тэр. Одоо болохоор 1989 оны сүүлээр Ардчилсан хувьсгал эхэлсэн гэх боловч уг чанартаа тэр л хэдэн шөнийн харцагуудын анхны алхмаар Ардчилсан хувьсгал эхэлсэн гэдэг нь маргаангүй. Ингээд бодохоор яах аргагүй Цогтсайхан маань ганц "Хонхны дуу"-гааpаа ч ардчиллын түүхэнд үлдэх хүн биш юм шүү.

   Анхлан уулзахад ихэмсэг байрын царайтай, ойртон танилцахад намуухан дөлгөөн гэдэг нь жишвээс Монголын тaл нyтaг мэт, aapхан сагсуурах зангаас гадаад далайн чанадад мэт тусгаарлагдсан тэр дуу цөөтэй залуугаас л нээрээ яах аргагүй "Хонхны дуу", "Рашаантын 18", "Цаасан малгай" зэрэг дотогшоо "энгэрийнхээ товчийг тас хазсан", гадагшаагаа алдуурахдаа эргэл түргэл хорвоод гомдон хашгирсан дуунууд төрөх учиртай байж дээ. Түүний төрөлхийн зан чанар нь ч яг л ийм байсныг нэгэн үе хамтран ажиллаж өөд өөдөөсөө харан сууж байсны хувьд үүнийг бичигч сайн мэддэг болсон бөлгөө. Дурсваас, оxин маань тагтнаас унаж Гэмтлийн эмнэлэгт оччихоод, эхнэр маань намайг олохгүй байхад, ер нь хаанаас ч, хэн ч олох аргагүй байхад С.Цогтсайхан маань л тийм аргыг олж мэдээ хүргэж байсныг нь санахаас сэтгэл нь улам тодорхой болном. Төрөлхийн тийм л араншинтай хүнийг хэн ч үл эвдэнэ. Ep aливaa xyвьcгөөрийн дуучтай байдаг. Ардын хувьсгалын “Шивээ Хиагт"-ыг ч хэн нэгэн дуучин зохиосон. “Шивээ хиагт” ч олон малчин ардыг гамин, бароны эсрэг тэмцэлд урилан болсгож, урмыг сэргээсэн байж таарна. Дууныхаа клаврыг бичих нь бүү хэл, аяыг нь бараг нотноо буулгаж чадахгүй хүн банзан гитар балбаж байгаад “Хонхны дуу”-г төрүүлж ардчиллынхны байтугай ард түмнийхээ сүлд дуу болгочихсныг нь эдүгээ бодоход “түүхийн захиалгаар төрсөн хүн” байж дээ. Зурвас нэгэн дурсамж сөхөхөд дуунуудынх нь шүлгийг ноттой нь “Ил товчоо” сонинд гаргая гэж хичнээн гуйгаад нотыг нь хийлгэж чадалгүй, арга ядахдаа зөвхөн шүлгүүдийг нь хэвлэсэн билээ. Хэн нэгнийг гуйгаад нотыг нь бичүүлчих байсан, өөрөө тоогоогүй. Рекламдуулах тийм л дургүй хүн байсан даа".

Ж.Нэргүй. Өдрийн сонин 2004.02.13. No.037.038