images

Өсгий маарамба


     Ханд чин вангийн хошуу буюу одоогийн Булган аймгийн нутаг Хангалын гол хавиар амьдарч байсан Өсгий маарамба хэмээн олонд алдаршсан нэгэн ид шидтэн хүний тухай үе дамжин яригдаж иржээ. Монголын алдарт оточ Өсгий маарамба хэмээх Лувсандамба Төвдийн Лхас хотноо олон жил эмчийн сургууль хийж төгсөөд, XIII жарны шарагчин тахиа жил буюу 1789 онд Ханд чин вангийн хүрээнд “Пунцагшагпанлин” гэдэг нэртэй манба дацан байгуулжээ. Өсгий маарамбыг нутаг хошуугаараа бурхан хүн хэмээн хүндлэн шүтдэг байв. Өсгий нэртэй болсны учир нь тэрбээр таг сохор хүний өсгийний судлыг ханаж нүд оруулсан тул тийнхүү Өсгий маарамба гэж алдаршсан аж.