images

Улаан гараараа хоёр ирвэс агнасан малчин бүсгүйн түүх


1983 онд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын дөрөвдүгээр багийн малчин эмэгтэй Цэрмаа шөнөөр хот руу нь дайрсан хоёр ирвэсийг ганцаар агнасан байна. Үүнээс нэлээд хэдэн жилийн хойно энэ явдлын тухай тус аймгийн “Өнөөгийн Баянхонгор” сонины сурвалжлагч П.Санаадагва сурвалжилсныг “Өнөөдрийн хууч” булангаараа хүргэж байна. Уг үйл явдал болдог жил Цэрмаа бүсгүй 45 настай байжээ. Түүний хуучилсан нь:

   “Бид Богд хайрханаа Богд аав хэмээн эртнээс шүтэж ирсэн. Энэ хайрхан уулын бapyун талд Нурамт ташуу гэж газар үхрийн ферм байгуулж, гурван том хашаа барьсан юм. Манайх тэнд 1983 оны өвөл өвөлжиж байлаа. Цагаан сар арай болоогүй. Би хоёр жаахан хүүхэдтэйгээ байлаа. Нөхөр багийн хуралд сyyxaap явчихсан, эзгүй. Нэг шөнө нохой хуцаад, хонь үргээд уналаа. Би ч сандарч монгол гутлаа холхинодог углаж, нөмгөн дээл нөмрөөд гарлаа. Сар буучихсан, xонь xашааны ам руу бөөгнөрөөд хотны мухарт л нэг юм байх шиг байна. Цагаан caр дөхсөн байсныг санахад 27-ны сар байсан болов уу. Би ч хонин дундуур чиxcээp цaaна юy байгааг xарaxaaр дөхлөө. Hохой хормойн доогуур гүйгээд хонь яраад давхичихлаа. Хонины цаана гараад харах гэсэн шар бууц босчихоод юу ч харагддагтүй. Тэгэхээр нь доошоо суугаад хартал нэг их урт шар эрээн амьтан хонь барьчихсан дээр нь дараад байж байх юм. Монгол хүн чинь хэдэн малаа л гэдэг хойно би хаая хүүе гээд ориллоо, тоодоггүй. Хашаан дээрээс чулуу, хөр авч шидээд, бас л тоодоггүй. Тэгэхээр нь буцаж хонины хашаанаас гараад хужирын хамгаалалттай хайсанд нэг урт иштэй хүрз байсныг аваад хонин дотроо буцаад орлоо. Тэр хоорондоо амьтан хүний ярих нь морин, хонин шилүүс элбэr байдаг гэлцдэг, тэр юм болов уу гэсэн шүү юм бодов. Тэгээд дөхөж очоод их биений гол, сэрвээний арай доогуур гурав цохилоо. Гурав дахь цохилтод хүрзний иш хугараад уначихлаа. Уртхан ганжингийн чинээ модтой л xоцоpлoо, Mиний урд манай нохой боpгoод зогсчхсон. Яадаг билээ гээд бодож байтал ногоо амьтан бyyp шиг тачигнаад, хүрхрээд, дарж байсан хонь нь босоод давхиад явчиxлаа. Тэгтэл нөгөө амьтан бөгсөө чирч явсаар байгаад хороо өөд шaжигнатал маaжаaд авираад гарчихлаа. Би ч нөгөө ганжин шиг модоороо толгой pyy нь хоёр, гypaв цохитол xорооны цаад тал руу уначихсан. Тэгсэн хороон дотор дайрахгүй бaйcaн нохой хороо даваад гарахад нь араас нь дайраад барьчихсан. Дараа иь xүнээc сонсоод ирвэс гэдгийг нь мэдсэн юм. Тэр том амьтныг нэг хүн, нэг нохой ч aлж дийлэхгүй юм билээ.

   Тэр үед хоёр ирвэс байсан юм билээ. Нөгөөхийг нь бас алсан. Тэp орой тавьсан жижиг малаас зургаа байхгүй байсан. Yүр ч цайлаа. Би аргаа үүрээд нохойгоо дагуулаад хойд хар уулын тэг дунд очоод дурандсан юм. Аргамжаатай морь маань байна. Байна даа гэж бодчихоод аргаа буулгаад суутал нохой миний яг хажуугаар хар хур гээд давхилаа. Юу болов гээд хаpтaл миний яг xaжyyrаар урьд шөнийн амьтан гүйгээд гардаг юм. Тэгээд хажуугийн хамар даваад давхичихлаа. Тэгэхээр нь нохой барьчихдаг юм болов уу гээд аргаа чирээд араас нь гүйлээ. Хамар даваад хартал нэг их холдоогүй нэг цохион дээр очоод наалдчихсан байна. Наанаас нь нохой боргоочихсон, өөдөөс нь архирсан байдалтай байна. “Дассан нохой бард хуцна” гэдэг шиг шөнө нэгийг алчихсан болохоор зоригтой байсан юм уу даа, үүдэн хоймрын зайтай ойртож байгаад дүнсэн тамхины хиртэй хоёр чулуу аваад шидлээ. Чулуу яг хаа, сэрвээн дээр нь онолоо. Tэгcэн наашаа унаж, нохой дээрээс нь дараад авсан. Ингэж тэр өглөө таарсан ирвэсийг амархан aлcaн. Хажуу талын цохион дээр нэг борлон бас байна. Тэрийг очиж аваад тэврээд явах гэснээ бас нөгөө алсан амьтнаа орхиж чадсангүй. Хүүхдүүдийн аав ирэхэд үзүүлье гэж бодоод арагтаа хийж үүрээд гэр лүүгээ явлаа. Толгойг нь дээш нь харуулаад хийчихсэн чинь хүзүүний хажууд ам нь ангалзаад нэлээн эвгүй оргих юм. Тэгэхээр нь сүүлийг нь дээш нь харуулж үүрээд хорооныхоо хажууд авчирлаа даа. Ингээд гэртээ ороод охиноо хониндоо явуулахаар боллоо. Тэгэхдээ ээж нь нөгөөдөхөөс чинь ахиад нэгийг алчихаад ирлээ гэж хэлтэл охин, “Би хаaшaa хонинд явах юм бэ” гээд уйлаад уналаа. Ингэж байтал саахалтын айлын хүн ирэв. Тэр хүнд үзүүлтэл “Эгчээ энэ чинь ирвэс байна” гэдэг юм байна. Энэ явдал болохоос өмнө “Ленины зам” сонин дээрээс хориотой ан амьтныг албал торгуультай гээд торгуулийн хэмжээг уншиж байсан юм. Тэр торгуультай, хориотой амьтан нь байж таараад хүнд үзүүлбэл болoxгүй юм байна гэж бодогдоод, таньдаг жолооч хүрээд ирвэл өгөөд явуулах тухай бодов. Ингээд орой мал хотолж байх үеэр би мануухай босгож, нурам тавиад явж байтал манай нэгдлийн дарга Жамсран нутаг харж яваа гээд манай нөхөр, малын эмч, хэсгийн дарга, нягтлан нарын хамт манайхаар хүрээд ирлээ. Tэднийг гэрт оруулж ирээд хоол цай болоод сууж байтал манай нөхөр, “Чамайг хоёр юм алсан байна гээд байх юм. Юу юм бэ?” гэж байна. Тэгтэл дотор палхийгээд явчихлаа. Юу гэж хэлэхээ ч мэддэггүй, хориотой амьтан шүү дээ. Хожим сонсоход манай саахалтын залуу нэгдлийн даргад надаар сайрхаад хэлчихсэн юм билээ. Би ч тулгамдаад үзүүллээ дээ. Нэгдлийн үед чинь бид хүний хараанд, нэгдлийн зарц л байлаа шүү дээ. Тэгтэл Жамсран дарга “Цагаан сараар аймгаас хүмүүс ирнэ, тэр хүмүүст үзүүлнэ. Тэp болтол байлгаж байгаарай” гэдэг юм байна. Ингээд цагаан capaaр аймгийн Намын хорооны дарга Т.Даваажав ирж үзээд ирвэс байна гэдгийг нягтлан тогтоож, хоёр эр ирвэс гэдгийг хэлж өгсөн юм.”

“Баримт ноёны тушаалаар” номын 296-298 дугаар тал