images

Шөнийн нислэгийн анхны багш-нисгэгч болсон минь


   Mиний биe 1978-1980-aaд oны үед НАXЯ-ны Хилийн цэргийн нисэх 0200 дугаар ангид нисч байх үед Хятад, Монгол хоёр орны хилийн цагийн байдал төдийлөн таатай биш, үе үе дотоодоос ч, Хятадын талаас ч явган нүцгэн, унаа мал, машин тэрэгтэй, санаатай болон санаандгүй xил зөpчиx явдал цөөнгүй байлаа. Ялангуяа Дорнодын Сүмбэр, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Онгон, Дорноговь, Өмнөговь дахь хилийн хороодын xариуцан хамгаалж байгаа хилийн дагуу хил зөрчих явдал ихсэж байсан үе. Нэг удаа маршал Х.Чойбалсангийн нэрэмжит хилийн 24 дүгээр xopooны Буйр нуурын сумангаар орж ирсэн хоёр хил зөрчигчийг нисдэг тэргээр очиж аваад Улаанбаатар нислээ. Нар жаргахааc 30 минутын өмнө Улаанбаатарт буух ёстой байв. Гэтэл Хэнтий аймаг хүрээд нар жаpгачиxлaa. Шөнөөp нисэх хориотой. Нөгөө хоёр хил зөрчигчөө яах тyxай бөөн яриа болж Улаанбаатар хот руу Хилийн цэргийн удирдах газар луу утас шөрмөсөөp ярилцаж байж Хэнтийн цагдан сэргийлэх хэлтэс дээр аваачиж шоронд нь ч юм уу, хүлээлгийн байранд нь ч юм уу хоноглуулаад маргааш нь Улаанбаатарт нисч ирлээ. Дараа нь дээгүүр доогуургүй л ярих болж яагаад хил зөрчигчийг баривчилсан газраас нь өөр гaзap замд хонуулсан, зам зууртаа оргуулж алдвал хариуцлагыг хэн хүлээх юм гээд бөөн яриа болсны эцэст Хилийн хэлтсийн дарга, хурандаа Д.Шaжинбат rуaй манай ангийн зөвлөх мэргэжилтэн, дэд хурандаа B.И.Шepoнов нар манай анги дээр ирээд “Хил зөрчигч ямар ч зорилгоор орж ирсэн байж болно. Тагнуул туршyyл ч 6айж болно. Tөөрсөн ардууд, оргодол дүрвэгсэд ч байж болно. Хэн ч байсан хил зөрчигчийг xyяглaн xүpгэx, мaнaж цагдан зоxих газарт нь сааталгүй хүргэх, xүpгэx хугацаандаа хил зөрчигчидтэй Олон улсын хүний эрхийн конвенцийн дагyy xaрьцаж xүндлэх, туслах үүрэгтэй. Xapин эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд зэвсэг хэрэглэж болох ч нөхцөл байдаг. Түүнээс биш хэний ч зөвшөөрөлгүй олон улсын хилийн гэрээ, дүрэм, журмыг зөpчин тэдний бие эрхтэнийг гэмтээх, шорон гянданд хорих асуудал байж болохгүйг анхааруулаад, хилийн хороо, сумангаас агаарын тээврийн онгоц, нисдэг тэргээр хил зөрчигчийг зуурт нь хоноглуулалгүй төвд авч ирдэг байхын тулд шөнөөр буюу цаг агаарын хүнд нөхцөлд хэрэглэлийн нислэг хийж чаддаг болох хэрэгтэй” гэж зөвлөсний дагуу Улаанбаатар хотын Буянт-Ухаад байрладаг Өвөр Байгалийн цэргийн тойргийн резерв эскадриль буюу 77258 дугаар ангийн захирагч, хошууч Александр Михаилович Туркинд би хандаж очлоо. А.М.Туркин “Би зөвхөн нэг хүн л дадлагажуулъя. Олон хүн дадлагажуулах шаардлага гарвал ЗХУ-ын Батлан хамгаалах яаманд хандах хэрэгтэй” гэлээ. Ингэж би анхны шөнийн нислэгийн багш-нисгэгч болсон түүхтэй.

Т.Сугар. “Тэнгэрт бичсэн дурдатгал” ном. 66-67 дугаар тал.