images

“Алаг дэлхийд төрсөн минь учиртай”


   Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөр “Би хаана төрөө вэ?", “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмээх яруу найргийн сор бүтээлүүдийг дуу болгосон уран бүтээлч билээ. Тэрбээр 1987 онд “Би хаана төрөө вэ?" шүлгийг дуу болгож байв. Тэр оныхоо зун нь гэр бүлээрээ зуслангийн байшиндаа амьдарч байсан түүнд нэг өдөр хөдөө аав, ээж дээрээ очих хэрэг гарчээ. Тэгээд хотын төвийн гэртээ ирээд байж байтал хамт явахаар тохирсон хүнд нь ажил гарч, хойшлогдсон байв. Явах өдөр сунгагдсан учир тэр хотын гэртээ очиж амарч байхдаа шүлгийн түүвэр эргүүлж байтал Б.Явуухулангийн энэхүү шүлэг гараад иржээ. Эхний бадгийг хараад аялж үзтэл болмоор санагдахаар нь гурван бадгийг сонгож аваад оролдсоор ноот бичиж, дуу болгожээ. Улмаар энэ бүтээлээ Дуурь бүжгийн театрын дуучин Б.Гантөмөрөөр дуулуулж тэр жилээс зохион байгуулагдаж эхэлсэн “Морин хуур” наадамд сойсон байна. Морин хуур шагналын тэргүүн байрыг Ч.Сангидорж, яруу найрагч Д.Банзрагч нар “Монгол далай” дуугаар авч байсан бол энэ дуу аман хүзүүджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ.

Хөгжмийн зохиолч Д.Баттөмөрийн ярилцлагаас.