images

Чингис


     “Чингис нэрийг хэлдэг хүн ч тусдаа, цөөхөн байсан гэж өвөө маань дурсдаг байлаа” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа эрдэмтэн Б.Ринчений ач хүү Б.Дэнзэн дурсчээ. Албан ёсны данс харааг үзвэл өнгөрсөн зуунд Чингис нэртэй анхны хүүхдийг 1933 онд бүртгэсэн байна. Үүнээс хойш 1939 он хүртэлх хугацаанд дахин нэг, дараагийн арван жилд гурав, 1950-59 онд тав, 1960-69 онд 23 гэхчлэн нэмэгдсээр 1990-99 онд гэхэд л Монголд 183 хүүхэд Чингис гэдэг нэрийг авчээ. Судлаач Ц.Сувдын энэ сэдвээр хийсэн эрдэм шинжилгээний ажилд дүгнэснийг үзвэл 1933-2007 он хүртэлх хугацаанд Монголд Чингис нэртэй хүн 385 байв. Чингис нэрийг дангаар нь өгөхөөс гадна Чингисмягмар, Чингисжав, Чингиснамжил, Оюунчингис, Шинэчингис, Наваанчингис зэрэг нийлмэл нэртнүүд олон байсан нь сонин. Харин өнөөдөр Монголд Чингис нэртэй хүн 667 байна.