images

Махбариад


     Өнгөрсөн зуунд Монголын арми, Зэвсэгт хүчнээс төрсөн цуутай генералын нэг, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул Д.Махбариадын нэртэй холбоотой хөгжилтэй яриа их бий. Тухайлбал, хөдөө суманд зарлага хийж байхад нь аймгаас төлөөлөгч эцсэн морьтой ирээд, сумынхныг яаралтай цуглуулах үүрэг өгчээ. Зарлага ум хумгүй явж хэдэн хүн цуглуулаад сумын даргадаа, дарга аймгийн төлөөлөгчид илтгэж. Тэгээд “Одоо зарлага Махбариад ирж явна” гэжээ. Гэтэл аймгийн төлөөлөгч “Зарлага мах бариад ирж явна гээгүй бил үү, хэд огтлоод орох юмсан” гэсэн гэдэг. Генерал Д.Махбариад энэ содон нэрнийхээ учрыг “Соёмбо” сонинд ярьсныг үзвэл, тэрбээр уул нь Ухна гэдэг нэртэй байжээ. Гэтэл дөрвөн настай байхдаа үхрийн бөөр идэж байгаад хахаж сүйд болсон юм гэнэ. Аав ээж нь анх нэр өгсөн лам багшид бараалхаж асуутал нэрийг нь Махбариад хэмээн өөрчилсөн түүхтэй ажээ.