images

“Ган зам”


   Төмөр замчдын сүлд дуу “Ган зам” дууны шүлгийг Төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн 1949 онд бичжээ. Үүний дараа хөгжмийн зохиолч Л.Мөрдорж аялгууг нь урласан байна. Яруу найрагч Ч.Лхамсүрэн нь 1959-1962 оны хооронд Улаанбаатар төмөр замын ухуулгын галт тэрэгний даргаар ажиллаж, төмөр замчдыг соён гэгээрүүлэх үйлсэд зүтгэж байжээ. 1949 оны арваннэгдүгээр сарын 7-нд хойд хөршийн хилийн Наушки өртөөнөөс Улаанбаатарын чиглэлд Монгол улсын анхны галт тэрэг хөдөлж, нийслэл хотноо ирж байжээ. Ингэхдээ монголчууд анхны галт тэргээ “Ган зам” дуутай хамт угтан авч байсан аж. Тиймээс Монголын төмөр замчид уг өдөр мөн “Ган зам” дуу анхлан эгшиглэсний өдрийг давхар тэмдэглэдэг байна. Улмаар энэ дууг Улаанбаатар төмөр замын анхны галт тэргийг хүлээн авах ёслол дээр ардын жүжигчин Л.Цогзолмаа дуулж байжээ. Харин Ардын жүжигчин Г.Хайдав анх симфони найрал хөгжимтэй дуулж, пянзанд бичүүлсэн байна. Мөн “Ган зам” дууны аяыг тухайн үед БНМАУ-ын Төрийн дуулалд нэр дэвшүүлж байсан түүхтэй.

Эх сурвалж: eagle.mn