images

МОНЦАМЭ-гийн төлчид Лүн суманд


Дипломатч, судлаач Дашдоржийн Баярхүү МОНЦАМЭ-д ажиллаж байхдаа хөдөө төлчин хийж явсан тухайгаа дурдатгал номдоо ийн өгүүлжээ.

   "1984 oны хавар зурвасхан туулаад өнгөрсөн нэгэн үйл явдлыг энд бас дурдах нь зүйтэй. Бас л төлчний бяцхан түүх. Дахиад л нөгөө Лүн сум. Харин энэ удаа айлд биш, мал төллүүлэх баазад, багаараа ажиллав. Монголын радио, телевизийн улсын хорооны төлчид гэж залуус голдуу эр, эм хориод хүнийг миний хуучин дарга Б.Ринчин ахлаад Мартын 8-ны өмнөхөн авч явлаа. Б.Ринчин гуай бид хоёр өдрийн жижүүрийн ажилтай. Гэртээ хэвтэж байгаад гэнэт дуудлага гарвал явдаr. Xээр төллөсөн хонийг хургатай нь тууж ирэх ч юм yy, тракторын чиргүүл дээр авчрах, хонь хотлуулахад туслах, хонь тоолох гэх мэт. Гол нь бид нэг дороо, дотроосоо өөрийн тогоочтой, ядаж өдөртөө гурав хооллочихно, уйдахгүй, хөгжилтэй явж билээ. Эрчүүд нэг гэрт. Ринчин гуай бидэнд элдэв юм яриад их хөгжөөнө. Ш.Ёолк гэж ам хэл нь гүйцэгдэхгүй уран илтгэгч байна. Яруу найрагч Я.Баатар, сэтгүүлч С.Мөнхцэрэн нар бүгд л миний дотно нөхөд. Тэд бүгд төлчид. Б.Ринчин гуай бид хоёр бусдаасаа арай дээгүүр тушаалтай нь. Олон малтай, xүн xүч муутай малчид бидэнд хээлтэй хонио авчирч өгөөд дараa нь тоо ëcoop xyргатай нь эргүүлж авах логикоор мал төллүүлэх тийм бааз байгуулжээ. Хонийг нь буцаан өгөх гэж бид морь, трактор хөлөглөөд нөгөө айлдаа сүр бараатай очно. Малаа хүлээн авчихаад биднийг дайлж бяцхан найр болно.

   Найр гэснээс бид тэр хавар олон найранд уригдсан юм. Мартын 8-наар Алдарт эхийн одон шагнагдсан айл эргэн тойрон уриад байх нь тэр. Хүү нь гээд нэг банди морьтой давхиж ирээд зурвас өгчихөөд явчихна. Үзвэл аав нь биднийг урьсан ухаантай ганц өгүүлбэр бичсэн байна. Албан ёсны урилга нь тэр. Нөгөөхөөр нь (xaяг нь тэp уулын хормой дахь төдөн гэрийн баруун талын таван ханат гэх мэт) баримжаалаад бид алхсаар, аахилсаар очно. Зарим нь дэндүү хол. Гээд яахав, найранд дуртай уйдсан улс чинь очиж л таарна. Харин буцаад харихдаа согтуу улс чинь их л зовж газар хорооно доо. Ш.Ёолкоороо бамбай хийгээд л айлдаа орж явчихна. Ганц нь ганц, гурав нь гурав, тав нь тав хэдэн төгрөг нийлүүлээд зулынх нь өмнө тавьчихна. Бидний бэлэг тэр. Нөгөө одон тэмдэгт алдарт эх нь дөнгөж 30 шүргэж яваa гэмээр залуухан бүсгүй, уг нь найрын ширээний голд залapч байх ёстой атал гал тогоотой ноцолдоод л, тогоо дүүрэн хоол хийгээд гал өрдөөд л, хөөрхий ядарч байнa. Зочиндоо хотоос ирсэн цагаан архи задалдаг, хэр баргийн хүнд задалдаггүй эд гэнэ. Харин МОНЦАМЭ-гийн нэр хүндтэй төлчдөд бол задалж байна аа. Данх дүүрэн шимийн архи угсруулж халаагаад л. Tэгж тэгж найр хавтгайрна даа. Манай Ёолк шүлэг найраг, магтaaл еpөөлийг угсруулж өгнө. Хөдөөнийхний амны цангааг тайлж байгаа, цаадуул нь ч дуртай гэдэг нь жигтэйхэн. Ёолкийн нэр тэр дороо тэр хавийн хот айлуудаар түгэв.

   Xoнь xургыг нь хүлээлгэн өгөх найрууд энэ зохиомжоор үргэлжилнэ. Бид ч Ёолкийнхоо улаан нүүрээр олон ч найрыг тахалж явлаа. Нэг удаа хонь хурга хүлээлгэн өгсний дараа мөртөө буцахгүй зэргэлдээх хот айлын хуриманд явж орчихов. Хэдэн морио суллаад явуулчихсан, тракторынхоо чиргүүл дээр эмээлүүдээ эгнүүлээд дээp нь суучихсан, даарвал унтаад өгнө гээд өвс дэвсчихсэн тухалж явжээ. Мөн л Ёолк маань шүлэг найраг, ерөөл магтаалаа уншаад л, гурав нь гурав, тав нь таван төгрөг нийлүүлээд зулынх өмнө тавьчихсан шиг найрлаж байгаад буцах болдог юм байна. Жолооч маань тэгж их согтсоныг бид мэдсэнгүй. Унтаад яв аа, илүү гэрт ор засчихсан, найрлах нь үлд ээ гээд байхад нь юундаа ч тэгж яарсан улс юм, бүү мэд. Тэр айлаас хэдхэн метр хөдлөөд трактор маань жалга рyy нисчихжээ. Дөрвөн дугуй нь дээшээ харчихсан, манай чирrүүл хажуу тийшээ жайжийгаад хариугүй хэвтэх нь ээ. Элстэй жалга тулдаа зөөлөн газарджээ. Тэгээд бүгд согтуу тул онхолдсоныгоо ч мэдсэнгүй. Огт амсаагүй нэг эмэгтэй кабинд явсан, харин тэр гараа бэртээжээ. Бусад нь эв эрүүл. Ингээд бөөн хэрэг мандаж хот айлын найр түр завсарлаж биднийг айл айл руу моринд дүүрээд аваад явав аа. Бид маргааш нь цуглаад трактороо хартал ямар аймаар юм харагдав аа. Арзайж сэрзийгээд. Бид явган таваргаж бааздаа буцав. Ёстой нэг ядрах шиг боллоо. Ам цангаад золтой үхдэгийн даваан дээр гэрийн бараа харлаа. Санаанаас ер гардаггүй юм. Манай ахлагч Б.Ринчин гуай гэрт орж ирмэгц дээшээ хараад тэрийгээд унадаг бaйгаа. Тэгснээ амаа ангайгаад “Миний ам руу нэг юм цутгаадаx, үхлээ” гэдэг байна шүү. Бид тэp онхолдсон хэргээ тэгсгээд хав дарсан даа. Жoлoоч маань гарын уртай залуу байж. Трактороо босгож чирүүлж авчраад дор нь засаад, сэвгүй болгоод тавьчихлаа. Энэ мэт хөгтэй явдал үргэлжилсээр нэг мэдэхнээ төлчний ганц сар маань харвасан cум шиг л өнгөрсөн дөө".

Дашдоржийн Баярхүү. “Би-Миний амьдралын тойрог” ном. 2009 он. 249-251 дүгээр тал.