120


   Франц улсын тусламжаар 2022 онд манайд байгуулсан Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр анги өнгөрсөн хугацаанд ийм тооны хүний амь насыг авран хамгаалжээ. 2022 оны дөрөвдүгээр сарын 21-нд анхны тусгай үүргийн нислэгээ үйлдсэн уг анги өнгөрсөн хугацаанд аврах ажиллагааны 86 удаагийн дуудлагаар 237 цаг 30 минутын нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, эрүүл мэндийн хүнд заалттай, газраар тээвэрлэх боломжгүй, амь насаа алдах эрсдэлд орсон дээрх тооны хүмүүсийн амь нас, аюулгүй байдлыг хангаж, анхан шатны тусламж үзүүлэн эмнэлэгт шуурхай хүргэжээ.