images

Зохиолчийн бодол санааг сааж хорьдог сансрын салхи ч байхгүй


Зохиолч До.Цэнджав дотнын анд Б.Догмидын тухай өгүүлсэн нь.

   "Утга зохиол урлаг“ сонины 2020 оны 021 дугаарт “М.Шолоховын романыг Б.Догмид үргэлжлүүлж байна” гэснийг уншиж үзээд “Энэ чинь юу гэсэн үг вэ? Ийм үзэгдэл байдаг билүү? Нөхөр маань дэмийрч, халуурч байна уу?” гэсэн бодол сэрхийж, түүний үргэлжлүүлэн бичиж байгаа “Дөлгөөн Дон”-ы эхний бүлгийг уншлаа. "Энэ ер нь мань хүний даажигнал, сахилгагүйтэл, егөөдөл, хошигнол юм уу?" гэж эргэцүүлээд, түүн рүү залгаж:

- Догмид оо, юу хийх чинь энэ вэ? Энэ дэлхийн сав их, хэдэн арван сая зохиолчтой шүү дээ. Тэдний хэний ч санаанд ороогүй, хэний ч тархинд зоогдоогүй үүнийг яаж санаав? Болж байгаа юм уу? Тэр агуу ертөнцийн өмнө сульдахгүй биз, тамир тэнхээ чинь хүpэx юм уу? гэсэн эв хавгүйхан асуултад тэр аягүйцэх шиг хэгжүүрхэл хоолойд нь мэдэгдсэнээ:

- Би одоо Хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байна. Яагаад ингэж болохгүй гэж? Зохиолчийн бодол санааг сааж хорьдог сансрын салхи ч байхгүй. Надад төрсөн юм. Хэн үүнийг хорих юм? Би наcан туршдаа “Дөлгөөн Дон”-оос салаагүй, санаснаа хийж байна. Монrол зоxиолч гэж мод шилбүүр унасан балчир хүүхэд шиг байх ёстой юм yy? Яахав, янз бүрээр хэлнэ л биз. Боловсрол чадал дутна гэж бодож байна уу? Тийм ээ, надад Монгол Улсын Их сургуулийн монгол хэл, уран зохиолын гуравдугаар ангийн боловсролоос өөр юм байхгүй. Дөрвөн жилийг нь гүйцээж чадаагүй нь миний хохь. Харин тэгж ярих юм бол би “Шолоховын урлан”-гийн их сургуулийг төгссөн юм шүү. Ч.Айтматов, С.Есенин гээд миний уншсан, шүтсэн минь тэгсхийгээд зогсоно. Өөр олныг уншдаг ч үгүй. Би ямар Шолоховын оюуны өмчийг хулгайлж байгаа биш. Харин тэр суутны оюун санааны ертөнцийг нь Дорнын нэг зохиолч, тухайлбал Дорноговийн Догмид уухайлан дүрэлзүүлж, үргэлжлүүлж байгаа юм. Болох юм уу, үгүй ч юм уу. Дур эзнээ голдоггүй, дунд чөмөг сүүжээ голдоггүй гэдэг биз дээ. Залуугаасаа Шолоховооp өвчилсөн, тэгээд л ийм юм руу орчихлоо. Хязгааргүй их юм харагдаж байна. Хүрэхийг бодно оо. Цоодол нэг юм хэлж магадгүй, харин чи нэгийг хэлж магад. Чи миний нүүр номын “Bajir Dogmid” pyу ороод бүгдийг нь үзэхгүй юу. Дуусаагүй, дуусгана” гэж адрах шиг, аашлах шиг хэлж билээ".

Р.Чүлтэмсүрэн. “Залуу нас зуны шөнө шиг богинохон” ном. 193 дугаар тал.