images

“Денвер”


     Сэлбэ голын эрэг дагуу Их тойруугаас Бээжингийн гудамж хүртэлх авто зам дагуу гудамжийг Денверийн гудамж гэж нэрлэдэг билээ. Колорадо нь АНУ-ын Колорадо мужийн нийслэл бөгөөд муждаа хамгийн их хүн амтай хот аж. 2006 онд нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 87 дугаар тогтоолоор АНУ-ын Денвер хотын нэрэмжит гудамж болгохоор шийдвэрлэж байв. Анх 2001 онд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд Денвер хотод айлчилж, “Монгол улсын нийслэл Улаанбаатар хот, АНУ-ын Колорадо мужийн Денвер хотуудын хооронд харилцаа тогтоох тухай тунхаглалд гарын үсэг зурж байжээ. Үүнээс хойш хоёр орны урт удаан хамтын ажиллагааг хүсэж, нэрэмжит гудамж байгуулан албан ёсоор ингэж нэрлэх болсон байна.

Гэрэл зураг: Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Денвер хотын захирагч Майкл Ханкок нар 2015 онд Денверийн гудамжинд тэмдэг байршуулж буй нь