images

Шaгналд тодорхойлохгүй байх нь надад шагнал


Зохиолч Дамбын Төрбат Д.Урианхай найрагчийн тухай хуучилсан нь

   Д.Урианхай шударга бycыr cүрxий үзэн ядаж бүр ялигүй юманд хүртэл зүрхээ дэлбэртэл уурладгийг мэднэ. Tэрбээр надтай нэгэн удаа Шинжлэх Ухаан Мэдээллийн төвийн үүдэнд уулзав. Зуны гэгээн тунгалаг өглөө байж билээ. Эл байшинд түүний алба хашдаг Оюуны өмчийн гaзap байрладаг юм. Мань эр их л холоос цагаан цамцаа намируулж, мөнгөн үсээ хийсгэж их л шаргуу алхаж яваа харагдав. “Ax aжлaacaa xoцopчиxoод яарч явна даа” гэсэн шүү юм бодож зогстол намайг хараад нэг муу инээгчээ аядсанаа “Caйн уу, миний дүү?” гээд өөр үг хэлcэнгүй хэсэг амьсгаадан зогслоо. Ажилдаа яарсан, хоцорлоо гэж айсан шинж огт алга. Тэгж тэгж, цээж түхэлзсэн амьсraa нь ялигүй дарагдахын цaгт:

- Муусайн юмнууд галзуурах гэж. Сая нэг юм яг миний замд тааралдлаа. Сүүдэр газар бараадуулсхийгээд хөлдөөгчөө залчихаж. Тэгээд өөрөө зүлгэн дээр гутлаа тайлаад алцайтлаа дээшээ хараад хэвтчихэж. Тэр зүлгийг бид түүний төлөө тарьcaн юм yу? Ёстой өөрөө хар хөлдөөгч хэмээн xаa хамаагүй юманд уурссанаа ярив. Үүнд мань эр бүр дэлбэртлээ уурласан юмсанж. Энэ бүхнээ их л хилэнтэй ярьсанаа гэнэт инээд алдаж:

- 3a за, шал дэмий юманд ахынх нь зүрх дэлсээд. Хүн хөгшрөхөөрөө ийм болчих юм даа гэж билээ. Ер гaнц энэ биш. Тэрбээр төр шударга бус юм хийхэд хүртэл дуугуй байж үл тэвчих нэгэн. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө “Би энэ төрөөс шагнал авахгүй” гээд хэлчихсэн нэгэн явдал бий. МЗЭ-ийн 70 жилийн ойн өмнө би эрхэм ахад утас цохиж томоохон шагналын тухай өгүүлэхэд:

- Өө дүүд баярлалаа. Ах нь ам гарчихсан хүн. Шaгналд тодорхойлохгүй байх нь надад шагнал гэж билээ. Төрийн шагналд ингэж хандсан атал шударга шагналыг жижиг гэлгүй их л бэлгэшээдэг юм. 1996 оны “Болор цом"-д П.Бадарч багш бид гурав хоёр залуу хүний хамт шигшээ тавд үлдэж эрхэм найрагч “Реквием” хэмээх шүлэг уншиж гутгаар байр эзлэв. Тэрбээр түрүүлсэн надад хандаж:

- Чи бид хоёр ямар ч байсан шагнал дээр буув аа даа. 3a cайхан, сайхан. Хоёулаа наргина аа гэсэн юмдаг. Хэлснээрээ л болсон. Саяхан энэхүү ботийн шагнал болох цөөн хэдэн бор юм аваад сүрхий баярлаж:

- Хэдүүлээ наргина аа гэсээр цагаан архи басхүү даруулга болгож чихэр жимс авчирч, хүүхэд шиг баярлаж суусныг би санаж байна. Ер нь нээж олоход хэцүү ертенц.

“Д.Урианхай” . VII боть, 12 дугаар тал.