images

Хятадын ард түмний хайртай дуу


     Хятадын дуучин Сон Донгёгийн "Zebra" (Бан ма) буюу "Тахь" дуу хятадын ард түмний хайртай дуу билээ. Дууны зөөлөн ая, сэтгэлд хүрсэн гүнзгий утгатай үгсийг сонссон хүн хайрын тухай дуу байх хэмээн таамагладаг. Уг дуунд хайр дурлалын тухай нэг ч үг байхгүй. Гэхдээ "Тахь, чи гэртээ буцна харин би хүйтэн хөндий жилүүдээ орхино, Чиний хотын нэг ч хаалга надад онгойхгүй, би ч бас замынхаа төгсгөл рүү буцлаа" гэснийг сонсогчид түүний дурласан бүсгүй өөрийг нь орхиж явсан тухай өгүүлж байна гэж тайлбарладаг. Мөн хүмүүс дууны хамгийн сүүлийн "Би байшингаа зараад дэлхийгээр хэрэн хэсүүчилнэ" гэсэн мөрөнд хамгийн их дуртай.