images

Попов


Говь-Алтай аймгийн Гуулин сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ч.Попов гэж бий. Түүний аав, төр захиргааны ахмад зүтгэлтэн, өндөр настан Н.Чоглом хүүдээ хэрхэн нэр өгсөн талаар ийн хүүрнэжээ.

      Намайг Ховд аймгийн Мөнххайрхан сумын холбооны эрхлэгчээр ажиллаж байхад аймгийн холбооны газрын дарга Рызбек манай суманд өвөлжилтийн бэлтгэл ажил шалгах ажлаар ирээд томилолтоор ажиллаж байхад миний ууган хүү мэндэлсэн юм. Эхнэр маань амаржаад эмнэлгээс гарах үед нь дарга манайд ирэхэд нь би хүүдээ нэр өгөхийг хүсэв. Рызбек дарга хүүгээ өөрийнхөө ажлыг өвлөхийг бэлгэшээсэн нэр өгөх нь дээр гэснээр би хүүдээ радиог анх зохион бүтээсэн Оросын эрдэмтэн Александр Степанович Поповын нэрийг бэлгэдэж Попов нэр хайрласан. Том хүү маань одоо Говь-Алтай аймагт цагдаагийн ахмад цолтой, хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байна.