images

“Outlaw”


   Хип хоп сонирхогч залуусын сонсох дуртай “Outlaw” хамтлагийн нэр нь "хуулиас гадуур" гэсэн утгатай ажээ. Энэ нь үзэл бодол, үгээ эрх чөлөөтэй хэлнэ гэсэн утгыг илэрхийлдэг боловч залуусын хамтлаг ихэвчлэн хайрын сэдэвтэй уран бүтээл хийдэг юм. Тус хамтлаг 2004 оны долдугаар сарын 20-нд Э.Ариун-Эрдэнэ, Г.Сайхан-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр Эрдэнэт хотноо байгуулагджээ. Хамтлагийн гишүүд урлагийн чиглэлээр сургууль төгсөөгүй бөгөөд өөрсдийн хүсэл сонирхлоороо нэгдсэн байна. Харин хамтлагийн гоцлол дуулаач Эрдэнэтийн "Уурхайчин" соёлын ордонд багаасаа төгөлдөр хуурийн ангид суралцаж байжээ. Одоогоор таван хүний бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд  хамгийн сүүлд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Эрдэнэт бол хот” тоглолтоо хийжээ.