images

Бөмбөгөр


     Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын яруу найрагч, бидний сайн мэдэхээр "Хос шарга" дууны үгийг бичсэн Даш-Очирын Агваан 1990-ээд оны дундуур Улаанбаатарт суурьшжээ. Ингээд Дэнжийн мянга буюу одоогийн "Бөмбөгөр" худалдааны төвийн суурин дээр ганцаараа худалдаа эрхлэх болсон байна. Тэрбээр өөрийн төрөлх сумын нэрээр "Бөмбөгөр" хэмээн нэрийдсэн газраа арилжаа наймаа эрхэлж ашиг орлоготой болохын цагт газраа бусдад алджээ. Өдгөө "Бөмбөгөр", "Алтжин Бөмбөгөр" болон тэлсэн Улаанбаатар хотын худалдаа арилжааны томоохон бүсийн нэг анх ийн бий болсон түүхтэй аж.