images

“Аргентин”


    Бидний сайн мэдэх Аргентин улсын нэршил Испани хэлний "Аргенто" буюу "Мөнгөлөг" гэсэн утгатай үгнээс үүсжээ. Энэ нэрийг анх Испанийн нэрт яруу найрагч Рио де ла Плата "Мөнгөн гол" гэх шүлэгтээ оруулж бичсэн байдаг. Хожим энэ шүлгийг мэдэх нэгэн Аргентины нутагт хөл тавихдаа "Ла Аргентина" буюу "Мөнгөн уст нутаг" хэмээн уулга алдаж хэлснээр ийн нэрийдэх болжээ. Аргентин гэх нэрийг тэд 1860 онд авсан бөгөөд үүний учир нь Аргентин улсад мөнгөн уулс байдаг гэх домог тухайн үед байдаг байсантай холбоотой юм.