images

KFC


     Монголчуудын сайн мэдэх KFC түргэн хоолны сүлжээ рестораны нэр нь товчилсон нэр бөгөөд энэ сүлжээг байгуулсан хурандаа Харланд Сандэрсийн намтартай холбоотой. Индиана мужийн уугуул Х.Сандэрс цэрэгт сайн дураараа явж Кубад арын албанд алба хааснаасаа хойш муж мужид янз бүрийн ажил хийж явсаар 40 насны босгон дээр Кэнтакки мужид сууж байсан үедээ өвөрмөц жороор тахиа шарж зарсан нь ихээхэн амжилт олсон бөгөөд тэрхүү хоолны газраа “Кэнтаккийн шарсан тахиа” (Kentucky Fried Chicken буюу KFC) гэж нэрлэсэн нь өнөөдрийн алдартай сүлжээний нэр болжээ. Дашрамд дурдахад хурандаа гэдэг нь цэргийн цол биш, Кэнтакки мужийн хүндэт иргэдэд олгодог өргөмжлөл маягийн нэр юм. Англиар colonel гэдэг тул хурандаа цолтой андуурах нь бий.