images

"Хун галуу"


   МУСТА, дуучин Даваасүрэнгийн Отгонжаргал Англид сурч байхдаа "Хун галуу" дууныхаа санааг олжээ. Учир нь, тухайн үед дуучны ээжийн охиноо санасан сэтгэлээс үүдэж дуу бүтсэн гэдэг. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би хичээлийнхээ бие даалтыг хийхээр нэг өдөр "Youtube"-ээс бичлэг үзэж байсан юм. Тэгтэл өвөр монгол морин хуурчийн тоглосон ая гараад ирсэн. Хөгжмийг нь судалтал Өвөр Монголын Баяннуур хэмээх хун, галуу цугладаг сайхан нуураас сэдэвлэж хийсэн байв. Тэр ардын хөгжмийн бүтээлийг сонсохоор л сэтгэл тайвшраад гэрээ санахгүй, хичээл номдоо төвлөрөөд эхэлсэн. Сонсохгүй болохоор нэг л тогтохгүй Монгол руу явчихмаар ч юм шиг болдог" байсан гэж ярьжээ. Ингээд Д.Отгонжаргал заавал ийм аялгуутай дуу хийнэ гэж бодсоор Монголдоо ирсэн аж. Мөн энэ дууны хамгийн анхны сонсогч нь түүний ээж болсон бөгөөд сонссон даруйдаа л сэтгэл нь хөдөлж уйлсан гэдэг.