images

“Эм-Си-Эс”


     Монголын хувийн хэвшлийн компаниуд дундаас том татвар төлөгчдийн эгнээг сүүлийн 20 гаруй жил тасралтгүй хошуучилж ирсэн “MCS групп” компанийг 1993 онд Ж.Оджаргал тэргүүтэй инженер голдуу мэргэжилтэй дөрвөн залуу нийлж байгуулжээ. Тэд анх эрчим хүчний зөвлөгөө өгөх чиглэлээр компани байгуулсан бөгөөд нэрээ англиар “Mongolian Consulting Service гэж нэрлэсэн нь өдгөөгийн Монголын бизнесийн аварга компанийн нэр буюу “MCS болсон түүхтэй.