images

Сүндэръяа


     Жүжигчин О.Бат-Өлзий, Б.Сарантуяа хоёрын ихрийн охиныг нь Сүндэръяа гэдэг ажээ. Одоогоос 37 жилийн өмнө ихэр хүүхэдтэй болсон О.Бат-Өлзий тухайн үед Улсын драмын эрдмийн театрт тоглож байсан Д.Гармаа гуайн зохиол "Эрх гүнж" жүжгийн гол дүрийн нэрийг охиндоо хайрласан нь энэ юм. Харин хүүдээ Тамир гэдэг нэр өгсөн нь Архангай аймгийн Их Тамир сумын тунгалаг Тамирын голыг бодож өгсөн нэр аж. Одоогоор манай улсад Сүндэръяа нэртэй 591, Сүндэрьяа нэртэй 139, Сүндэряа нэртэй 16 хүн байна.