Европ дахь монголчуудын “Хаврын баяр” спорт өдөрлөг Прага хотод болно
Дэлхий дүүрэн монголчууд
2025-01-31
Европ дахь монголчуудын “Хаврын баярын 2025” спортын өдөрлөг энэ жил 27 дахь удаагаа Прага хотноо ирэх гуравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд болох тов гарлаа. Тус өдөрлөгийг ILT баг, “Altai” компани, Чех улсад суралцаж буй оюутнуудын холбоо зохион байгуулах хүсэлт өгснөөс Чех дэх Монголын Элчин сайдын яам "ILT баг, "Altai" компанийг сонгожээ. Мөн спортын төрлүүд дээр хөлбөмбөгийг нэмж, Европын бусад улсын баг, тамирчдыг оролцуулж, стандарт шаардлагад нийцсэн заал, танхимд зохион байгуулах, тамирчид, үзэгчдийн тав тухыг хангах боломж бүрдсэнийг ЭСЯ мэдээлэв. ILT баг нь 2015, 2023 онд “Европын монголчуудын волейболын аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулсан туршлагатай ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.