Морин хуурч, хөөмийч Б.Болд-Эрдэнэ Япон дахь соёлын элчээр ажиллана
Дэлхий дүүрэн монголчууд
2025-01-30
Морин хуурч, хөөмийч Б.Болд-Эрдэнэ Япон улс дахь Монголын соёлын элчээр томилогдлоо. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн онд тушаал гаргаж, Япон дахь Элчин сайд Б.Баярсайхан энэ сарын 27-ны өдөр түүнд батламжийг нь гардуулан өгчээ. Б.Болд-Эрдэнэ нь соёл урлаг, түүх, хүмүүнлэгийн салбараар дамжуулан хоёр улсын харилцаанд Монгол улсын нэр хүндийг өргөх, сурталчлах чухал төлөөлөл болж байна. Тэрбээр Япон улсад 2006 оноос хойш ажиллаж амьдрахдаа Монголын язгуур урлаг болох хөөмий, морин хуур, цуур тоглох, туульс хайлах зэргээр уран бүтээл туурвиж байснаас гадна морин хуур урладаг ховор авьяастай нэгэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.