Морин хуурын чуулга Истанбулд тоглоно
Дэлхий дүүрэн монголчууд
2025-01-17
Монгол улсын төрийн тэргүүний гадаадад хийж буй айлчлалд Улсын филармонийн Морин хуурын чуулга дагалдан явдаг билээ. Учир нь, тус чуулгыг 2022 онд Гадаад харилцааны яамнаас “Монгол улсын соёлын элч”-ээр өргөмжилж, ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд тогтмол багтаах болсон юм. Тиймээс Турк улсад хийж буй энэ удаагийн айлчлалын үеэр чуулгын тоглолтыг Истанбул хотод хийх гэж байгаа талаар хоёр улсын төрийн тэргүүн хэлсэн үгэндээ дурдлаа. 2023 онд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн энэ чуулга Парис хотын Версалийн ордны Хааны театр, Сиднэй хотын дуурийн театр, Токиогийн “NHK Hall”, Шанхай хотын Симфони оркестрын их танхимд тоглосон билээ.
Зураг дээр: Морин хуурын чуулга Сиднэй хотын дуурийн театрт. 2023 он.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.