images

Лос Анжелес дахь монголчууд хандивын аян эхлүүллээ

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2025-01-10


   АНУ-ын Калифорниа мужийн Лос Анжелес хотод хүчтэй салхины улмаас гарсан ой хээрийн түймэр газар авч хотын төв рүү орж ирэн 6880 га газрыг хамраад байна. Одоогийн байдлаар 150 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд таван хүн амиа алдаж, мянга гаруй барилга шатжээ. Иймд түймрийн улмаас үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн болон эд хөрөнгөөрөө хохирсон иргэд, гамшгийн бүсэд ажиллаж буй аврагчдад туслахаар тус хотод амьдардаг монголчууд өнөөдөр хандивын аян эхлүүллээ. Тэд “Go Fund” платформ ашиглан 20 мянган доллар босгох зорилго тавьсан бөгөөд “Амьдарч буй хотод маань хүнд гарз тохиолдсон энэ үед монгол хүний халуун сэтгэлийн илэрхийлэл болгож тусламжийн гараа сунгацгаая” хэмээн уриалжээ. Цугласан хандивыг гамшигт өртсөн хүмүүст нэн шаардлагатай хоргодох байр барих, хүнсний болон бусад тусламж үзүүлэх, түймэр унтраахад дэмжлэг болгох, орон сууц, барилгуудыг сэргээн босгох урт хугацааны ажилд зориулна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.