Тамашохо Э.Энхманлай анх удаа дээд зиндаанд барилдана
Дэлхий дүүрэн монголчууд
2024-12-23
Японы мэргэжлийн сүмо бөхийн Катаонами дэвжээний бөх Э.Энхманлай буюу Тамашохо шинэ оны анхны башёд макүүчи зиндаанд, маэгаширагийн 16-гаас босч барилдахаар боллоо. Тэрбээр өнгөрөгч 11 дүгээр сарын башёд ес давж тавин хувийн амжилтаа үзүүлсэн юм. Э.Энхманлай 2011 оны есдүгээр сард мэргэжлийн сүмогийн анхны барилдаанаа хийсэн бол 2023 оны гуравдугаар сард жюүрёо зиндаанд дэвшжээ. Түүнээс хойш 11 башёд тасралтгүй барилдсаны эцэст анх удаа дээд зиндаанд барилдах гэж байгаа нь энэ юм. Тамашохо 1993 онд төрсөн, 189 см өндөр, 125 кг жинтэй. 2024 оны анхны башё Токио хотын Кёокүгикан ордонд нэгдүгээр сарын 12-нд эхэлнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.