images

Урлаг судлаач Ц.Уранчимэг амьдарч буй хотынхоо сонинд гарав

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2024-12-19


   АНУ-ын Индиана мужийн Хэмилтон хотын “The Hamilton County Reporter” сонин урлаг судлаач Цүлтэмийн Уранчимэгийг энэ сарын 16-ны дугаартаа урьж “From Mongolia to Carmel, one life lived in art” хэмээн гарчигласан нийтлэл бичжээ. Ц.Уранчимэг 2019 онд Индиана их сургуулийн багш, судлаач болоод 2020 оны гуравдугаар сард Хэмилтон хотын дагуул хот Кармелд суурьшжээ. Иймээс жижиг хотод нь суурьшсан Монголын урлагийн чиглэлээр дэлхийд тэргүүлэх мэргэжилтнийг орон нутгийн сонин онцолсон юм. Ардын уран зураач Н.Цүлтэмийн охин тэрбээр 1993 онд Монголд анх удаа куратор буюу үзэсгэлэн дэглээч мэргэжлийг нэвтрүүлсэн, буддын шашны болон контемпорари урлаг судлаач юм. Тэрбээр амьдарч буй хотынхоо тухай “Кармелд цар тахлын өмнөхөн нүүж ирээд удалгүй хөл хорионд орсон. Бид үнэхээр азтай. Учир нь, эргэн тойрон хүрээлэх үзэсгэлэнтэй байгальд таатай сайхан амьдарсан” гэжээ. Мөн Индиана их сургууль 1960 оноос хойш тасралтгүй Монголын түүх, соёлын курс, монгол хэлний сургалтын эртний хөтөлбөртэй явж ирсэн талаар ярьсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.