images

Их Британийн гүнж хорт хавдартай охины мөрөөдлийг биелүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-04


   Их Британийн гүнж Кэйт Миддлтон хорт хавдраар өвчилсөн нэгэн хүүхдийн хүслийг биелүүлсэн байна. ВВС агентлагийн мэдээлснээр, К.Миддлтон хорт хавдар туссан 16 настай охин Лиз Хаттонтой биечлэн уулзжээ. Л.Хаттон охин багаасаа гэрэл зураг сонирхдог, баяр наадам, загварын шоу зэрэг томоохон арга хэмжээнд оролцож өөрийн авьяас чадвараа сорин гэрэл зураг авахыг мөрөөддөг байжээ. Харин энэ оны эхээр бие нь өвдөж эмнэлэгт үзүүлэхэд хорт хавдар өвчний онош гарсан байна. Тэгэвч мөрөөдлөө орхилгүй “Үхэхээсээ өмнө заавал хийж үзмээр байна” хэмээн ярьдаг байжээ. Охины энэ явдлыг сонссон гүнж түүнтэй уулзан мөрөөдлийг нь биелүүлж өгөхийг зорьж, улмаар Лиз охиныг Виндзорын шилтгээнд урьж, тэнд болсон унадаг дугуйн алдартай тамирчин Марк Кавендиш болон бусад алдартнуудад шагнал гардуулах ёслолын гэрэл зураг авах боломж олгосон байна. Ёслол дууссаны дараа Лиз болон түүний гэр бүлийнхэн угсаа залгамжлах ханхүү, гүнж нартай биечлэн уулзаж, халуун дотно яриа өрнүүлжээ. Лиз охин цахим хуудсандаа энэ тухайд “Би үнэхээр их баяртай байна. Тэд сайхан сэтгэлтэй, эелдэг хүмүүс юм. Миний мөрөөдлийг биелүүлж өгсөнд талархаад баршгүй” гэжээ. Гүнж К.Миддлтон мөн Инстаграм хуудсандаа энэ тухай дурдаж, бяцхан охины мөрөөдлийг биелүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлсэн байна. К.Миддлтон өнгөрсөн нэгдүгээр сард хорт хавдрын мэс засал хийлгэж, улмаар химийн эмчилгээнд орж саяхан дуусгасан тухайгаа мэдээлсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.