ЭМЯ: Дүүргийн эмнэлгүүд умайн хүзүүний хорт хавдрыг оношлох шинэ төхөөрөмжтэй боллоо
Эрүүл мэндийн яамнаас Японы Засгийн газар болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр умайн хүзүүний хорт хавдрыг оношлох, эрт илрүүлгийн тоног төхөөрөмж, шинжилгээний урвалжийг холбогдох эрүүл мэндийн байгууллага болон дүүргийн эмнэлгүүдэд хүлээлгэн өгчээ. Төхөөрөмжийг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнгөрөгч долоо хоногт зохион болж, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Япон улсын Элчин сайд Ивагавара Масарү, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон эрүүл мэндийн салбарын төлөөллүүд оролцсон байна. Албан мэдээллээр, Монгол улсад 2024 онд 521 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар шинээр оношлогдож, 167 эмэгтэй уг өвчний улмаас нас баржээ. Үүнээс үзэхэд умайн хүзүүний хорт хавдар нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх боломжтой өвчин хэдий ч Монгол улсад эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа юм. Иймд өвчнийг хожуу шатанд нь эмчлэхээс илүүтэйгээр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд зориулан ийнхүү эмнэлгүүдийн оношилгоо, эрт илрүүлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлж эхлээд байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.




