images

Өмнөд Солонгост суралцдаг гадаад оюутнуудын 5.9 хувь нь монгол

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2024-09-25


   Өмнөд Солонгосын их, дээд сургуульд сурдаг гадаад оюутнуудын тоо анх удаа 200 мянгад хүрсэн талаар тус улсын Боловсролын яамнаас мэдээлэв. Тус улс гадаад оюутнуудын статистик мэдээллийг 1990 оноос гаргаж байгаа бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Өмнөд Солонгосын их сургуулиудын хэлний бэлтгэл болон мэргэжлийн ангиудад 208962 гадаад оюутан суралцаж байсан нь 25 жилийн түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт болжээ. Одоогоос 12 жилийн өмнө тус улсад гадаадын 86 мянга гаруй оюутан байсан бол 2019 он гэхэд хоёр дахин өссөн байдаг. Улмаар цар тахлын үед буурсан ч 2022 оноос дахин эрчимтэй нэмэгдэх болсон байна. Тэгвэл тус улс дахь гадаад оюутнуудыг улсаар нь авч үзвэл, хамгийн олон буюу 34.5 хувь нь хятад, 26.8 хувь нь вьетнам, 5.9 хувь нь монгол, 5.8 хувь нь узбек аж. Тодруулбал, 12317 монгол оюутан Өмнөд Солонгост суралцаж байна. Харин тивээр нь авч үзвэл, 90.8 хувь нь Ази, 5.1 хувь нь Европ, хоёр хувь нь Хойд Америк, нэг хувь нь Африк, 0.5 хувь нь Латин Америкийнх аж. Мөн гадаад оюутнуудын олонх нь Сөүлээс гадна буюу бусад муж, хотуудад суралцаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.