images

В.Зеленский Америкийн ерөнхийлөгчид хандан уриалга гаргав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-23


   Дайныг эцэс болгох төлөвлөгөө танилцуулахаар энэ долоо хоногт АНУ-д айлчлах гэж буй Украины ерөнхийлөгч Владимир Зеленский 21-ний өдөр ерөнхийлөгч Жо Байденыг албан тушаалаасаа буухаас өмнө Украин улсад аюулгүй байдлын тодорхой баталгаа өгөхийг уриалав. Их Британийн The Guardian сонины мэдээлснээр тэрбээр Киев хотод хэвлэлийн бага хурал хийлгэж "Ж.Байден АНУ-ын ерөнхийлөгч байх хугацаандаа Украиныг хүчирхэгжүүлж, тусгаар тогтнолоо батлан хамгаалахад тус дэм болох чухал шийдвэрүүдийг гаргана гэдэгт найдаж байна” гэжээ. В.Зеленский энэ долоо хоногт АНУ-д айлчилж, ерөнхийлөгч Ж.Байден болон Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрис нарт бараалхан, хоёр жил гаруй үргэлжилсэн дайныг зогсоох “Ялалтын төлөвлөгөө”-г танилцуулж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэхээр төлөвлөж байгаа юм. АНУ-д танилцуулах түүний төлөвлөгөөнд "Аюулгүй байдлын баталгаа гаргах", "Крымийг эргүүлэн авах ажиллагааг дэмжих", "Тодорхой дэвшилтэт зэвсгийн тусламж үзүүлэх", "Украины эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх" гэсэн дөрвөн үндсэн зүйл багтсан байна. В.Зеленский мөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трамптай уулзахаар төлөвлөж байгаагаа хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.