Фото: Шилийн голд наадаж буй өвөр монгол багачууд
Дэлхий дүүрэн монголчууд
2024-08-19
Өвөр Монголын Шилийн гол аймагт болж буй 34 дэх удаагийн наадмын үеэр эрийн гурван наадамд оролцсон багачуудыг “China Daily” сонин сурвалжилсныг уламжилъя. Энэ наадам долоодугаар сарын дундуур эхлээд есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилдэг.
Хас-Очирын Азтай хурдан морины уралдаанаас авсан шагналуудаа барин гэртээ зогсож буй нь. Тэрбээр энэ удаагийн наадамд хурдан морины 8, 12 км зайн уралдаанд уяач аавынхаа уясан хурдан хүлгүүдийг унажээ.
Х.Азтай уралдааны замд.
Мориныхоо жүчээнд.
12 настай Цэлмэг хүү гэртээ морин уралдаан, бөхийн барилдаанаас авсан шагналаа үзүүлж буй нь. Тэрбээр зуны амралтаараа гэртээ ирээд наадамд оролцохоор аав, авгатайгаа бэлтгэлээ хийжээ. Хүү зургаан настайгаасаа морь унаж, долоон настайгаасаа барилдсан байна.
Цэлмэг хүү гэртээ зурагтаар бөх үзэж байна. Тэрбээр бөхийн бичлэг үзэх дуртай бөгөөд сурвалжлагчид "Ирэх жилийн наадамд заавал түрүүлнэ" хэмээн ярьжээ.
Барилдаж байгаа нь.
Бөхийн бэлтгэлээ тараад нүүрээ угааж байгаа нь.
Хүүхдийн сур харвааны наадамд цэц мэргэнээ сорьсон 13 настай Энэрэл.
Нүүр зурагт Хас-Очирын Азтай.
Эх сурвалж: "China Daily" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.