images

Норвегийн гүнж хайр сэтгэлийг хааны ордноос илүүд үзэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-07-29


   Норвегийн V Харалд хааны ууган охин 52 настай Марта Луиза гүнж ирэх сард Америкийн иргэн, алдартай бөө 49 настай Дурек Береттэй гэрлэнэ. Тус улсын хэвлэлүүд түүнийг гүнжийн хэргэмээсээ татгалзах ёстой гэх зэргээр шүүмжилж байгаа тухай Их Британийн “The Guardian” сонин мэдээлэв. Тэд ирэх сарын 29-нөөс эхлэн дөрвөн өдрийн турш Норвегийн Гейрангер зочид буудалд хуримын ёслолоо хаалттай хийхээр болсон байна. Д.Беррет нь бөөгийн ид шидээр өвчнийг анагаадаг гэдгээрээ алдартай бөгөөд өөрийгөө нас барж, дахин төрсөн хэмээн үздэгээр үл барам 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагыг хэрэг гарахаас хоёр жилийн өмнө урьдчилан таамагласан ажээ. Тэрбээр 2019 онд "Сүнсийг хакердах нь" нэртэй ном хэвлүүлсэн. Тус номд хорт хавдар нь таагүй сөрөг сэтгэлээс үүдэлтэй, хүүхдийн хорт хавдрын шалтгаан нь эцэг эхчүүд хүүхдээ аз жаргалгүй байлгаснаас үүддэг хэмээсэн байна. Мөн М.Луиза гүнж нас барагсдын сүнсийг харж, эдгээх чадвартай тухайгаа олон нийтэд мэдэгдэн маргаан дагуулсан удаатай. Тэрбээр 2007 онд сахиусан тэнгэрүүдтэй хэрхэн харилцах аргыг заадаг “Angel School”-ийг үүсгэн байгуулж, Д.Береттэй хамтран ардын эмчилгээний чиглэлээр ажиллах болжээ. Гүнж 2021 онд бөөтэй сүй тавьснаа зарлах үед иргэд түүнийг шүүмжлэн гүнжийн хэргэмээсээ татгалзахыг уриалж байв. Эцэст нь тэрбээр эцэг V Харалд хааны хүслийн дагуу гүнжийн хэргэмээ хэвээр хадгалсан ч хааны гэр бүлийг төлөөлөх эрхгүй болсон юм. Мөн түүнийг гүнжийн хэргэмийг арилжааны зорилгоор ашиглахыг хориглосон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.