Чех: Монгол багачууд шатар наадаж, морин хуур эгшиглүүлэв
Дэлхий дүүрэн монголчууд
2024-05-22
Чех дэх Монгол улсын Элчин сайдын яам Хүүхдийн баярыг угтаж “Уран нүүдэл” шатрын тэмцээн, “Ивээлт” морин хуурын сургалтын төвийн хүүхдүүдийн анхны тоглолтыг зохион байгуулжээ. “Ивээлт” сургалтын төвийн үйл ажиллагааг тус улсын Мост хотод Ц.Мөнх-Эрдэнэ, Т.Занабазар нар өнгөрөгч хоёрдугаар сард эхлүүлсэн байна. Улмаар төвийн 11 сурагч “Манай говиор зочлоорой”, “Морин төвөргөөн”, “Хоёр нутгийн эрх” аяыг хуурдан тоглов. Шатрын тэмцээнд 7-16 насны 30 монгол хүүхэд Прага, Карловы Вары, Пардубицэ зэрэг арван хотоос зорьж очин оролцсон байна. Тэмцээн, тайлан тоглолтыг 100 гаруй хүн үзжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.