images

Зуны башёгийн эхний өдөр монгол бөхчүүд хэрхэн барилдав?

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2024-05-13


   Мэргэжлийн сүмо бөхийн зуны башё ням гарагт эхэллээ. Макүүчи зиндааны зүүн жигүүрийг Монголын сүмоч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Хоошёорюү С.Бямбасүрэн, баруун жигүүрийг Котозакүра, Киришима Б.Лхагвасүрэн нар тэргүүлэн барилдаж байна. Өмнөх башёд түрүүлсэн ёкозүна Тэрүнофүжи эхний өдөр 23 настай Оносатод өвдөг шороодов. Мөн оозэки Хоошёорюү Атамифүжид, Киришима Гонояамад унасан байна. Харин маэгашира Тамаваши Котошохогоор, Ошома П.Дэлгэрбаяр Токихаяатэгээр давж, Миторюү Б.Төрболд Нишикифүжид унав. Жюүрёо зиндаанд Дайшохо Ч.Шижирбаяр, Чиёошома Г.Мөнхсайхан, Тамашохо Э.Энхманлай нар өвдөг шороодсон бол Онокацү Б.Чойжилсүрэн Түшиманадагаар давлаа. Тэгвэл макүшита зиндаанд Асахакүрюү Р.Жамъянтогтох, Хокүтомарү Н.Чинзориг, Хокүтэнкай Г.Сүхбат, Дэванорюү Т.Тэмүүлэн, Араүма Б.Төртогтох нар гоц мөргөж, Котокэнрюү Г.Билгүүн өвдөг шороодож, Казэноүми Ц.Билгүүн давжээ. Санданмэ зиндаанд Токисома Б.Анхбаяр барилдаагүй бол Саданохикари Д.Наранцогт, Кёокүкайюү Ш.Далайбаатар нар өрсөлдөгчөө яллаа. Харин жонокүчи зиндаанд даян аварга Г.Өсөхбаярын хүү Дэмиджамц буюу Сэйхакүхо гоц мөргөсөн байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.