images

Монгол бүсгүйн ахалсан хамтлаг Германы жазз хөгжмийн наадмаас шагнал хүртжээ

Н.Ариунсайхан

Дэлхий дүүрэн монголчууд

2024-04-22


   Жазз хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Э.Шүтээний ахалсан герман хамтлаг Германы жазз хөгжмийн наадмаас “Оны шилдэг хамтлаг” шагнал хүртлээ. Монгол бүсгүй Эрдэнэбаатарын Шүтээн нь Герман улсын Мюнхен хот дахь Хөгжим, театрын урлагийн их сургуульд төгөлдөр хуурч болон хөгжмийн зохиолч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалжээ. Түүний ахалсан хамтлаг 2021 онд болсон Курт Маасын нэрэмжит Жазз хөгжмийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлж байв. Мөн тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард найман бүтээлтэй “Rising sun” нэртэй анхны цомгоо гаргаж, тэр үеэс  аялан тоглолтоо эхлүүлэн ирэх зун хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Сонирхуулахад, түүний аав Эрдэнэбаатар нь УДЭТ-т дуурийн найруулагчаар ажилладаг бөгөөд Монгол улсын консерваторид төгөлдөр хуурч, СУИС-д сонгодог хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.