images

Хаан III Чарльз Монголын Элчин сайдын яаманд талархлын захидал ирүүллээ

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2024-03-29


   Их Британи улсад суугаа Монголын Элчин сайдын яаманд III Чарльз хаан талархал дамжуулсныг Эзэн хааны туслах хатагтай Муна Шамсуддин гуравдугаар сарын 18-нд хүлээлгэн өгсөн байна. Уг талархал нь Чарльз хааны хөргийг монгол зургийн аргаар бүтээн бэлэглэж түүнд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсний хариу ажээ. Бакингэмийн ордны албан бланк дээр “Хүндэт Элчин сайдад” хэмээн хаягласан хааны талархлыг хатагтай М.Шамсуддин үйлдэж гарын үсгээ зурсан байна. Тэнд хаан өгөөмөр бэлэг, мэндчилгээнд талархал илэрхийлсэн эсэхийг лавласан тухай дурдаад түүнд бэлэг маш их таалагдсаныг бичжээ. Улмаар III Чарльз хаан Элчин сайд Б.Энхсүх, “Монгол хаан” жүжгийн хамт олон, Монголын Элчин сайдын яамны бүх ажилчдад мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүссэнийг уламжилсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.