images

Лос Анжелес хотын монгол сурагчид Ерөнхий консулын газартайгаа танилцав

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2022-11-16


     Лос Анжелес хотын ахлах сургуульд сурдаг монгол сурагчид, эцэг эхийн хамт улсынхаа Ерөнхий консулын газарт зочилж, үйл ажиллагаатай танилцжээ. Ерөнхий консул Б.Ургамалцэцэг Консулын газарт сайн дураараа ажилласан сурагчдад талархлын гэрчилгээ гардуулсан байна. Мөн сургуульдаа манлайлж буй Г.Мишээл, Э.Эрдэм нарт Ерөнхий консулын газрын өргөмжлөл гардуулжээ. Сурагчдыг их, дээд сургуульд амжилттай элсэхэд туслахаар Бэй Аэриагийн Станфорд, Бэркли их сургуулиудтай танилцах аялал хийж, монгол оюутан, судлаач эрдэмтэдтэй уулзуулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.