images

Унгарт суралцаж төгссөн залуус монгол хэлний сургалтын төв нээжээ

Н.Ариунсайхан

Дэлхий дүүрэн монголчууд

2024-02-28


   Унгар улсад суралцаж төгссөн, ажиллаж, сурч буй монгол залуус Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Монгол судлалын төвийг түшиглэн “Гүем монгол сургууль" сургалтын төв байгуулжээ. Тэд өнгөрсөн оны 10 дугаар сараас элсэлтээ авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд долоо хоног бүрийн бямба гарагт монгол хэл, математикийн хичээлээс гадна сурагчдад монгол соёл, өв уламжлалыг бүтээлчээр танилцуулах сургалт ордог байна. Одоогоор сургалтын төвд Унгарын олон улсын сургуульд ажилладаг багш нар 40 орчим хүүхэдтэй ажиллаж байгаа ажээ. Энэ төвийг Унгар улсад суугаа Монголын Элчин сайдын яам болон БШУЯ-ны дэмжлэгтэйгээр байгуулсан байна. Сонирхуулахад, Унгар улсад өдгөө 7000 гаруй монголчууд амьдарч байгаагийн 400 орчим нь хүүхэд юм.

Гэрэл зургийг: “Гүем монгол сургууль".

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.