images

Дартс тоглодог монгол хүү Их Британийн тэмцээнд түрүүлэв

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2024-01-19


   Монголын Дартс сонирхогчдын холбооны тамирчин Х.Тэргэл Их Британийн Ковентри хотод өнгөрөгч амралтын өдрүүдээр болсон “JDC Q School” дөрвөн цуврал тэмцээний эхнийхэд тэргүүн байр эзэллээ. Ингэснээр ирэх гуравдугаар сард болох 13 мянган паундын шагналын сантай “JDC Advanced Tour” тэмцээнд оролцох эрхээ авав. Уг эрхийг Англи, Шотланд болон Европын бусад орнуудад болдог цуврал тэмцээнүүдэд түрүүлсэн болон Дартсын холбооноос мерит зарчмаар шалгарсан тамирчид авдаг. Улмаар орон орны өсвөрийн 32 шилдэг тамирчин “JDC Advanced Tour” тэмцээнд оролцдог ажээ. Х.Тэргэлийн энэ амжилт Монголын дартсын спортын түүхэнд анхных юм. Тэрбээр “Уужим-Од” групп, “MGL Darts” клубын тамирчин бөгөөд ирэх тэмцээндээ амжилттай оролцвол Их Британийн шинэ үеийн мэргэжлийн тамирчдын нэг болох боломж нээгдэнэ. Учир нь, тэмцээний гол зорилго нь өсвөр наснаас нь мэргэжлийн тамирчин болгон бэлтгэх явдал юм. Мөн тэдгээр 32 тамирчин Гибралтарт болох дэлхийн дартсын аварга шалгаруулах JDC тэмцээний эцсийн шатанд шууд шалгарна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.