images

Хоошёорюү С.Бямбасүрэн эхний дөрвөн барилдаандаа давлаа

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2024-01-18


   Японы мэргэжлийн сүмо бөхийн 2024 оны нэгдүгээр сарын Хацү башё тав дахь өдрөө үргэлжилж байна. Одоогийн байдлаар дээд зиндааны эхний дөрвөн барилдаанд Асашёорюү Д.Дагвадорж аваргын ач дүү оозэки Хоошёорюү С.Бямбасүрэн, оозэки асан Асанояама, Котоновака нар давжээ. С.Бямбасүрэн өчигдрийн барилдаандаа сэкивакэ асан Вакамотохарүтай барилдаж давав. Тэгвэл Вакамотохарү эхний өдрийн барилдаандаа Киришима Б.Лхагвасүрэнд өвдөг шороодсон ч маргааш нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, удаад нь Такакэйшог давсан юм. Харин Хоошёорюү эхний гурван барилдаандаа Атамифүжи, Мидорифүжи, Үрагаар давсан бол өнөөдөр Гонояаматай барилдана. Хацү башёд түрүүлж ёкозүна болох зорилготой Киришима гурван даваатай явсан ч өчигдөр маэгашира Мидорифүжид уналаа. Тэрбээр өнөөдөр Абитай хүч үзнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.