images

Нью-Йоркт монголчуудад зориулсан Сар шинийн үзэсгэлэн худалдаа болно

Н.Ариунсайхан

Дэлхий дүүрэн монголчууд

2024-01-16


   АНУ-ын Нью-Йорк хотын “World Trade Center” буюу Дэлхийн худалдааны төвд байрлах “Mongolian Gallery” дэлгүүрт ирэх сарын 5-11-ний өдрүүдэд Цагаан сарын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болохоор товлогдлоо. Тус дэлгүүр нь жил бүр Монголын бараа бүтээгдэхүүн, ялангуяа ноос ноолууран эдлэл, гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйлс, соёл урлагийн бүтээлүүдийг худалдаалж ирсэн билээ. Тэгвэл энэ удаа Цагаан сарын баярыг угтсан "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, Монголоос оролцох иргэдийг Жижиг дунд үйлдвэрийн газраас бүртгэж эхэлжээ. “Mongolian Gallery” дэлгүүр 2021 онд нээгдсэн бол “World Trade Center” нь 2001 онд халдлагад өртөн сүйрсэн хуучин Дэлхийн худалдааны төвийн оронд баригдсан томоохон цогцолбор юм. АНУ-д амьдарч буй 30-40 мянган монголчуудад зориулсан монгол брэндүүдийн төвийг анх 2015 онд Чикаго хотод нээж байв. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.