images

“Авдар” компани Хятадын дизайны уралдаанаас тэргүүн шагнал авлаа

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-12-07


   Германы “Red Dot Award” байгууллага, Хятадын “Xiamen” медиа групп хамтран 2015 оноос хойш зохион байгуулж буй “Contemporary Good Design Award” уралдаанаас монгол бүсгүй Э.Мөнхбилэгийн байгуулсан “Авдар” компани гурван шагнал авлаа. Тус уралдаан компьютер технологи, гар утас, аудио, тоглоом, гал тогоо, зочны, унтлагын, хүүхдийн өрөө, ширээ, сандал, сав, баглаа, боодол гэх зэрэг 50 төрөлд шилдэг дизайнтай бүтээгдэхүүнийг шалгаруулан дөрвөн төрлийн шагнал гардуулдаг байна. Хятадын зах зээлд амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй “Авдар” компани уг тэмцээнд дөрвөн бүтээгдэхүүнээ илгээсний гурав нь шагнал авчээ. Тодруулбал, хүүхдийн тоглоом ангилалд цамхаг, хүүхдийн өрөөний ангилалд модон ороороо тус бүр “Шилдэг дизайн”, хүүхдийн өрөөний хувцасны өлгүүрээр “Gold winner” шагнал хүртжээ. Энэ уралдааныг олон улсын нэр хүндтэй 12 шүүгч шүүсэн бол шүүлтийн зарчим нь Германы “Red Dot Design Award” наадмын шалгаруулалтын журмаар болсон байна. Улмаар “Contemporary Good Design Gold Winner” шагналыг 23 бүтээлд, Contemporary Good Design: Best Smart Product” шагналыг нэг бүтээлд олгож, нийтдээ 50 ангилалд өрсөлдсөн оролцогчдын дундаас дөрвөн төрлийн шагналын нийт 231 ялагч тодруулжээ. "Авдар" компани таван жилийн өмнө Хятад улсад байгуулагдан уг зах зээлд хүүхдийн модон тоглоом, тавилга үйлдвэрлэн борлуулж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    bayar

    ene chini chadvar jinhene amjilt.bayar hurgie,amjilt husie

    2023-12-08

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.