images

Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчээр монгол хүн анх удаа сонгогдлоо

Н.Ариунсайхан

Дэлхий дүүрэн монголчууд

2023-12-05


   Олон улсын эрүүгийн шүүхэд монгол хүн анх удаа ажиллахаар боллоо. Тодруулбал, АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 4-14-ний өдрүүдэд болж буй Олон улсын эрүүгийн шүүхийн 22 дугаар чуулганд Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа билээ. Тус чуулганаар Олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд 2024-2033 оны хооронд ажиллах зургаан шүүгчийг сонгох ба  гишүүн орнуудын олонх нь Монгол улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг дэмжсэн байна. Тэрбээр эхний санал хураалтаар ганцаараа 81 орны санал авчээ. Чуулганы хоёр дахь санал хураалтаар Румын улсын шүүгч олонхын санал авсан бол үлдсэн дөрвөн шүүгчийн орон тоонд БНСУ,  Франц, Чех, Словени, Герман, Умард Македон, Эстони, Мадагаскар, Тунис зэрэг улсаас нэр дэвшигчид өрсөлдөж байгаа ажээ. Монгол улсын Дээд шүүх энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдөр хуралдаж Д.Эрдэнэбалсүрэнг энэ албан тушаалд нэр дэвшүүлсэн бөгөөд манай улсаас уг орон тоонд гурав дахь удаагаа өрсөлдсөн нь энэ юм. Олон улсын эрүүгийн шүүх Голланд улсын Гаага хотноо байрладаг.

Эх сурвалж: Монгол улсын Дээд шүүх

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Jenya

    Olon ulsin ervgiin shvvhd mongol hvn anh uda ajillaj bga bish shv Orchlon gd 10 garui jil ajillaj bga omgoologch bdg

    2023-12-07

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.