images

Өвөр Монголын алдарт дуучин Дэдмаа таалал төгсчээ

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-12-04


   Өвөр Монголын алдарт дуучин Дэдмаа 11 дүгээр сарын 28-нд 76 насандаа өвчний улмаас таалал төгсчээ. Тэрээр Эзнээ хошууны Алшаа аймагт 1947 онд төрсөн, мезцо сопрано хоолойтой Монголд төдийгүй Хятад даяар алдартай дуучин байсан юм. Тэрбээр төрсөн нутаг Эзнээ хошуу нь цөлжсөн тул "Хайр шингэсэн тоорой" нэрт хөгжимт дуулалт жүжгийг Монголын уран бүтээлчдээр захиалан хийлгэж байжээ. Тус жүжгийн хөгжмийг Н.Жанцанноров, найруулгыг Л.Лхагважаргал тэргүүтэй “Анир” студийн найруулагчид хийсэн бөгөөд 2017 онд Бээжинд тоглоход нь дуучин Д.Отгонжаргал гол дүрд тоглон дуулсан. Тус хөгжимт жүжгийн зохиолыг тэтгэвэртээ гараад нутагтаа заг мод тарьсан Алшаа аймгийн Сүхээ гэдэг хүний амьдралаас сэдэвлэн бичсэн гэдэг.

   Дуучин Дэдмаа Өвөр Монголын урлагийн их сургууль, Хятадын хөгжмийн консерваторид суралцсан нэгэн бөгөөд 13 настайгаасаа орон нутгаар аялан тоглолт хийдэг "Улаан мөчир" хамтлагийн гишүүн болсон бөгөөд 1978 онд Хятадын "Миний сайхан хээр нутаг" дууг хятадаар дуулж нэрд гарчээ. Улмаар 1982 онд Хятадын үндэсний дуу, бүжгийн чуулгад ажиллахаар Бээжинд очсон бол 2002 онд Өвөр Монголдоо залуу бүжигчин, дуучин бэлтгэхээр шийдэж өөрийн нэрээр коллеж байгуулсан юм. Талийгаач хамгийн сүүлд өнгөрөгч хоёрдугаар сарын эцсээр "Хятадын яруу найргийн хаврын наадмын гала тоглолт"-од урилгаар оролцож, яруу найрагч Ши. Мөрөнгийн "Аавын тал, ээжийн гол" дууг дуулж, олны өмнө гарсан байна. Тэрээр “Хөх Монголын өндөрлөг”, “Тэнгэрийн салхи”, “Хээрийн салхи” зэрэг олон алдартай дууг дуулсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.